Tagtaa Solution - Website, Mobile app and Game development
<language>en</language><item>
Folder.mn
<guid>21</guid>
Тоглоом хөгжүүлэлт
<guid>5</guid>
Тоглоом хөгжүүлэлт
Kas.edu.mn
<guid>19</guid>
Kas.edu.mn нь Подкаст сонирхогчдод зориулсан мэдээ, мэдээллийн сайт юм.
ОЙ САНАМЖ СЭРГЭЭХ АППЛИКЕЙШН БҮТЭЭЖЭЭ
<guid>18</guid>
 Альцхеймер буюу тархины судасны хатуурал өвчин дэлхийн хамгийн хүнд өвчний нэгд тооцогддог. Энэ өвчнийг туссанаар хүн түүнтэй холбоотой бүхнийг мартаж эхэлдэг. Тухайлбал, ойр дотны хүмүүсээ таньж, санахаа больдог байна. Дэлхий дээр 44 сая хүн энэ өвчинтэй тэмцэж байна. Тэгвэл энэ өвчинтэй тэмцэх аппликейшнийг 14 настай Эмма Янг бүтээсэн байна. Тэрээр альцхеймерийн өвчтэй Хонконгт амьдардаг эмээдээ гэрэл зургаа илгээж ярьдаг байжээ. Мөн түүний ярьснаар эмээ нь үргэлж илгээсэн гэрэл зурган дээрх хүмүүсийг таньдаггүй байсан. Иймээс Эмма Янг найман жилийн өмнө энэ өвчинд нэрвэгдсэн хүмүүст зориулсан аппликейшнийг бүтээх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. “Timelless” хэмээн нэрлэсэн тус аппликейшнийг хиймэл оюун ухаан , нүүр царай илрүүлэгч ашиглаж бүтээжээ. “Timelless” нь шинэчлэлт, таних гэсэн үндсэн хоёр гол хэсгээс бүрддэг. Шинэчлэлт үйлчилгээгээр өвчтөнд зураг илгээнэ. Ингэснээр таних үйлдлийн систем зурган дээрх хүнтэй холбоотой бүх мэдээллийг автоматаар харуулснаар өвчтөнд тухайн хүнийг танихад хялбар болдог аж. Эмма Янг “Энэ аппликейшнийг бүтээхэд хүний нүүрний бүтэц судлалаар мэргэжсэн эрдэмтэн Кайрос, альцхеймер судлаач Мелиса Кампос нар надад тусалсан. Майкл Перелстэйн сан санхүүгийн дэмжлэг үзүүлсэн” гэжээ.]]></content:encoded>
ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ СУПЕРКОМПЬЮТЕР “SUMMIT”
<guid>17</guid>
 Америкийн эрчим хүчний яамны харьяа Oak Ridge National Laboratory болон IBM компани өөрийн Summit хэмээх супер компьютерыг өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Ингэснээр дэлхийн хамгийн хүчирхэг компьютер гэх Sunway TaihuLight – ийг тооцооллын хурдаар гүйцэж, Америкчууд дэлхийн хамгийн хүчирхэг супер компьютертой болов. 
 TaihuLight нь 93 petaflops хурдтай бол Summit – ийн дээд хүчин чадал нь 200 petaflops(1015) , эсвэл 1 секундэд 200,000 их наяд тооцоолол хийдэг ба TaihuLight-аас 2 дахин илүү хурдтай болж байгаа юм. Үүнийг зүйрлүүлбэл 6.3 тэрбум хүн нэг жилийн турш нэг секундийн ч завсаргүйгээр тооцоолох ажлыг Summit нэг секундэд хийнэ гэсэн үг. Нэг хүн Summit-ийн нэг секундэд хийх ажлыг ганцаар хийнэ гэвэл 6.3 тэрбум жилийн турш ганц секундийн завсарлагагүйгээр ажиллана гэсэн үг юм. Summit нь судлаачдад шинжлэх ухааны тооцоолол хийх боломжтой дэлхийн анхны exascale супер компьютер юм. 200 сая ам.долларын энэхүү суперкомпьютер нь IBM AC922 системийн 4608 тооцоолох сервер, эдгээр сервер бүр нь 2 ширхэг 22 цөмтэй IBM Power9 процессор(CPU) болон тус бүрдээ 6 ширхэг Nvidia Tesla V100 график процессорыг (GPU) агуулсан ба нийтдээ 9216 IBM Power9 CPU, 27,648 Nvidia Volta GPU-тэй. Summit-ын эрчим хүчний үр ашгийг харьцуулбал, TaihuLight нь 15 мегаватт эрчим хүч зарцуулдаг бол Summit нь 13 мегаватт эрчим хүч зарцуулдаг. 
 Summit суперкомпьютер нь 520 метр квадрат талбайг эзэлсэн, 340 орчим тонн жинтэй, 2 ч теннисний талбайг бүрхэнэ. Summit нь их энергийн физик, эрүүл мэндийн салбаруудад машин сургалтын аргыг ашиглан их хэмжээний өгөгдөл дээр ажиллах боломжийг судлаачдад гаргаж өгч байгаа юм. Энэхүү систем нь 300 километр урт шилэн кабелиар холбогдсон бөгөөд 250 petabytes хэмжээтэй мэдээлэл хадгалах хүчин чадалтай буюу энэ нь 74 жилийн HD форматтай видеотой тэнцэж байна. 
 Summit-ийг хэт халалтаас хамгаалж систем минут бүрд 15.1 тонн усыг насосоор шахдаг шингэн хөргөлтийн системийг мөн агуулсан байна 
 Одоогоор Summit дэлхийн хамгийн хүчирхэг супер компьютер гэгдэж байгаа боловч, ирээдүйд буюу 2021 оноос Oak Ridge National Laboratory 1 exaflop(1018) буюу 1000 petaflop-ийн хүчин чадалтай супер компьютерыг бүтээхийг зорьж байгаа аж.]]></content:encoded>
''BIOS'' ХАЛДЛАГА ИЛРҮҮЛЭХ ПРОГРАММ
<guid>16</guid>
 Хурууны хээ, нүд, нүүр царай бол бидний цор ганц давхцахгүй өгөгдөл хийгээд хамгийн аюулгүй байх учиртай халдашгүй өмч юм. Гэтэл технологи хөгжиж цаас цахимжихын хэрээр нууцлал, аюулгүй байдал гэх ойлголт байхгүй боллоо. Төр, хувийн хэвшил үйлчилгээгээ хялбарчлах нэрээр иргэний хурууны хээ, регистрын дугаарыг хүссэн цагтаа нэхэж авдаг. Гэвч үүний цаана иргэдийн хувийн мэдээлэл хэний ч гарт орчихсон, ямар ч зүй бус зүйлд ашиглагдаж мэдэхээр байгааг санаж болгоомжилдог хүн гэж ер алга. Өөрөөр хэлбэл, хурууны хээний тусламжтайгаар байршлыг нь мэдээлж, тагнаж, чагнаж, банк санхүү, бүртгэлийн аюулгүй байдалд дур зоргоороо нэвтэрч, хэн нэгний өмнөөс сонгуульд санал өгч, хил гаалиар чөлөөтэй зорчиж, тэр ч бүү хэл гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хорьж цагдахыг ч үгүйсгэхгүй гэдгийг технологийн мэргэжилтнүүд хэлдэг. Өнөөдөр иргэдийн хурууны хээ төрийн байгууллагуудаас гадна банк санхүү, сүлжээ дэлгүүр, гар утасны оператор компаниуд гээд хэдэн ч газар байгааг мэдэхгүй. Тэр хэрээр хувийн нууц мэдээллийг хэн, хэрхэн хамгаалж байгаа нь бүр тодорхойгүй. Энэ мэтчилэнгээр ямар ч хууль дүрэмгүй учраас захын байгууллага хувь хүний давхцахгүй өгөгдөл болох хурууны хээ нэхэж авчихаад хувийн мэдээллийг ямар нэг байдлаар алдлаа гэхэд иргэн хохироод үлдэх хууль эрхзүйн орчин “үйлчилж” байна. Тиймээс энэ эрсдлийг тооцож, төр иргэнийхээ давхцахгүй өгөгдлийг хамгаалахгүй бол үндэсний аюулгүй байдалд түгшүүр зарлаж буйг “Зууны мэдээ” сонин удаа дараа хөндөж ирсэн. Бид “Регистрийн дугаараар бүртгэвэл шүгэл үлээгчгүй болно”, “Сүлжээ дэлгүүрүүд хурууны хээг хувилахгүй гэх баталгаа байна уу”, “Хурууны хээг хувилсан ч хуулийн хариуцлага хүлээхгүй”, “Хувийн мэдээллийг “Мэдээллийн комиссар”-аар хамгаалуулахаар тусгажээ”, “Төрийн ой санамжийг хадгалдаг байгууллага төсөв бүрдүүлдэг байж болох уу”, “Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт байна” зэрэг цуврал нийтлэл, сурвалжлагыг бэлтгэн хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад хотыг камержуулж, нийтийн аюулгүй байдлыг хангах нэрийдлээр царай таних камер байршуулж байгаа нь төр иргэнийхээ хувийн нууцад ямар ч хууль журам зөвшөөрөлгүй халдаж байгааг хөндөж байна. 
ЦАГДААГ АВТОМАТЖУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ЭРСДЭЛ
 Хориннэгдүгээр зуунд дижитал технологиос зугтах аргагүй. Гэвч ямар ч бэлтгэл, зохион байгуулалт, хууль журамгүйгээр цахим хувьслыг дагаж бүхнийг хялбарчлахаар зүтгэх нь хүний хувийн нууц, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл юм. Угаас технологитой зэрэгцэн кибер аюулгүй байдлын асуудал хөндөгддөг. Үүний нэг жишээ нь гэмт хэргийг бууруулж, хууль хүчний байгууллагын ажлыг хөнгөвчлөхөөр санаачлан хэрэгжүүлж буй царай таних технологи юм. Царай таних систем гэдэг нь видео бичлэг дээр суурилсан хүний царайг таньж, тогтоох чадвартай программ хангамж. Энэхүү технологи нь дижитал бичлэг эсвэл зурагнаас хүний царайг танин, хэлбэр хэмжээ, сүүдэр зэргийг нь харьцуулж, анализ хийсний үр дүнд тодорхой хэмжээний мэдээлэл цуглуулах, түүнийгээ нэгтгээд, дата бааз үүсгэдэг биометрийн програм хангамж хэмээн тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, аль нэг байгууллагад нэвтэрсэн хүний бичлэгийг шүүж үзэхийг хүсвэл цаг эсвэл байршлын мэдээллийг оруулахгүйгээр ямар нэг тодорхой шинж тэмдгээр нь түлхүүр үг хийж хайхад тухайн хүний бичлэг гарч ирдэг ухаалаг технологи юм.Түүнчлэн автомашиныг өнгөөр нь хайж гаргаж ирэх гэнэ. Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар царай таних технологиор гэмт хэрэгтнийг хянахын тулд Монгол Улсын гурван сая иргэний гадаад төрх, хувийн мэдээлэл нэг компьютерт байршина. Барометрийн тусламж­тайгаар мэдээллийг нарийвчилан харж болох юм. Муугаар яривал нэг л компьютерыг хакердахад монголын бүх иргэний мэдээлэл аюулд орж ямар ч байдлаар ашиглаж болох эрсдэлтэй. Үнэндээ манайх шиг иргэнийхээ хувийн мэдээллийг замбараагүй хуулбарлах эрх олгож, төрийн төв сервер нь цаг минут тутамд халдлагад өртөж байдаг улс оронд царай таних технологи ахадна гэдгийг тодотгож буй. Манай улс царай таних технологийн тусламжтайгаар хотыг бүхэлд нь камержуулж аюулгүй болгоно гэж төрийн албаныхан тайлбарлаж байгаа. Нэг ёсондоо камерын хяналт нь хүнийг мөрдөн мөшгөж буй үйлдэл юм. Ингэж цагдааг автоматжуулснаар гэмт хэрэг буурна гэж байгаа ч цаадах эрсдэл, аюулыг нь бүрэн тооцоолсон эсэх нь бүрхэг байна. Хүний хувийн өгөгдлийг зөвхөн хуульд заасан үндэслэл, шаардлага, хэмжээгээр, эсхүл өгөгдлийн эзний зөвшөөрлийн дагуу боловсруулах ёстой ч манай улсад өгөгдөл хамгаалах хууль эрхзүйн зохицуулалт байхгүй. Өгөгдөл хамгаалах хууль гэж өнгөрсөн жилээс хойш ярьсан ч ахиц дэвшил гарч, баталгаажуулсангүй. Хувийн эмзэг өгөгдлийг боловсруулах зохицуулалт байхгүй нөхцөлд нийслэлд хэрэгжүүлж буй “Нэг тархи” нэгдсэн системийн хүрээнд гурван үе шаттайгаар гудамж, талбайн 80 хувийг хянахын тулд хүний нүүр царайгаар таньдаг ухаалаг 2000 камерыг суурилуулах гэж байна. 600-г нь замын хөдөлгөөний 30 уулзварт, 1400-г нь нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулахаар төлөвлөжээ. Ингэснээр ирэх онд хотын суурьшлын бүсийн 40, 2022 онд хотын 80 хувийг хянахаар тооцоолжээ. Үүний үр дүнд гэмт хэргийн гаралт 50 хувь буурна гэж үзэж 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн гэнэ. Энэхүү нүүр таних технологийг эерэг талаас нь харвал гэмт хэрэг бууруулах нэг шийдэл байж болох ч эрсдлийг нь тоохгүй өнгөрч боломгүй. Нэгдүгээрт, царай таних камер нь хувийн нууц, хүний эрхэд халдсан үйлдэл үү. Хувийн мэдээлэл агуулсан их хэмжээний датаг аюулгүй хадгалж чадах уу. Хувийн мэдээллийг нь ашиглахдаа иргэнээс зөвшөөрөл авах хууль эрхзүйн орчинг бүрдүүлсэн зэргээр олон асуулт гарч ирнэ. Гэвч одоогоор энэ бүх асуултын хариулт тодорхой бус байна. Үндсэн хуульд зааснаар хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгөхийг хориглоно. Мөрдөгч харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч, хяналт тогтоох ажиллагааг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр явуулна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж холбогдох хуульд заасан. Мөн эрх бүхий албан тушаалтан хувийн зорилгоор албаны техник хэрэгсэл ашиглан бусдыг мөрдөж мөшгөсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Тэгэхээр хүнийг нүүр царай, хөдөлгөөн, үйлдлээр хянах технологи хүний эрх, хувийн нууцад халдаж байгаа хэрэг бус уу. 
ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДДОГ 20 МЯНГАН ХҮНИЙГ ХЯНАХЫН ТУЛД 1.5 САЯ ХҮНИЙГ ХАМТ МӨРДӨНӨ
 Хувийн байгууллагууд иргэдийн хурууны хээг авахдаа ямар ч зөвшөөрөл авдаггүй. Хянадаг газар ч байхгүй. Гэтэл гадаад дотоодоос аж ахуйн нэгж байгууллагуудын серверт хадгалагдаж байсан мэдээллийг хуулбарлаж аваад мөнгө нэхдэг. Хоёр байгууллагын хоорондох мэйлийг хакердаж мэдээллийг нь өөрчлөөд мөнгийг нь авчихдаг хэргүүд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст цөөнгүй бүртгэгдсэн. Мөн хүний хувийн нууцыг задруулж, мөрдөж мөшгисөн хэрэг ч гарч байна. Тэгвэл гэмт хэрэгтэй тэмцэх нэрийдлээр нүүр таних технологи нэвтрүүлж нийслэлчүүдийг гудамж талбайд явахад нь байнга харж хянах царай таних технологийн цаана ямар эрсдэл нуугдаж байгааг хэлж мэдэхгүй. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар сэжигтэй тохиолдлыг шинж тэмдгээр нь таньж, тухайн хүний байрлал, явсан мэдээллийг илрүүлэх нь хотын бүх оршин суугчийг гэмт хэрэгтэн байж магадгүй гэж сэжиглэж, камераар хянана гэсэн үг. Хэрэг хийгээгүй мөртлөө хэрэгтэн мэт хэзээ, хаагуур явж, хэнтэй уулзаж буйгаа байнга мөрдүүлнэ гэсэн үг хэмээж буй. Лондонд нэг хүнийг баривчлахын тулд 13 200 хүний царайг скайнердсан гэх мэдээлэл бий. Тэгвэл манайд цагдаагийн байгууллагын мэдээллээр жилд 18000-20000 гэмт хэрэг бүртгэгддэг. Тухайлбал, 2019 онд улсын хэмжээнд 31 524 гэмт хэрэг гарсны 20 261 нь нийслэлд бүртгэгджээ. Үүний 27 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлсэн байна. Ингэж тооцвол гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй 20 мянган хүнийг хянахын тулд 1.5 сая хүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүй. Ямар нэг хууль дүрэмгүйгээр мөрдөн мөшгиж,хажуугаас нь байнга камераар харж хянах юм. Энэ талаар Нийслэлийн мэдээллийн технологийн газар “Хүний царай таних, харагдахгүй бол хөдөлгөөн, үйлдэл, шинж чанараар нь таних, автомашиныг дугаараар, зогсоолын сул зайн мэдээлэл өгөх, зөрчил гаргасан машин, хүний байрлал, маршрутыг дагаж мөрдөх, осол гаргахад дохио өгч яаралтай мэдэгдэх зэрэг давуу талтай ухаалаг систем нэвтрүүлнэ.Холбогдох байгууллагууд шаардлагатай үед болон сэжигтэй тохиолдолд хүнийг царайгаар, эсвэл хөдөлгөөн, үйлдэл, өндөр, нам, явдал гэх мэт шинж чанараар нь таних, хайх боломжтой” гэж тайлбарласан. Төр, хувийн хэвшил гэлтгүй технологийн дэвшилтэй хөл нийлүүлж, ажлаа амарчлахын тулд бүхий л үйлчилгээг цахимд шилжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэхдээ технологиор зэвсгэлж байгаа нь сайн ч мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалтыг орхиж хэрхэвч болохгүй. Мэдээллийн чиглэлээр дөмөгхөн мэдлэгтэй наад захын оюутан л сургуулийнхаа серверийг хакердаад, дүнгээ өөрчилж байна. Хэсэг залуус нийлж Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверийг хакердаж жолооч нарын торгуулийн мэдээллийг устгасан, сургалтын тэтгэлэгтээ тэнцэж чадаагүй их сургуулийн оюутнууд сургуулийнхаа системд нэвтэрч тааруухан дүн авсан нэгнээ тэтгэлэгт хамруулсан, сайтын серверт хандаж хэдэн мянган ном хуулбарласан. Монголын томоохон худалдааны компаниудын өмнөөс түнш байгууллагуудтай нь харьцсан, цахим шууданд хортой кодоор нэвтэрч их хэмжээний мөнгө залилсан зэргээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн бааз руу халдах, мэдээлэл хулгайлах, устгах, сүйтгэх хэргүүд олширч байгаа нь Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт буйн баталгаа юм.]]></content:encoded>
ИНТЕРНЭТИЙН ХУРДНЫ ШИНЭ ДЭЭД АМЖИЛТ: СЕКУНДЭД 178 ТЕРАБИТ
<guid>15</guid>
 Дэлхийн хамгийн хурдан өгөгдөл дамжуулах хурдыг Лондонгийн их сургуулийн инженерүүдийн баг гүйцэтгэж өмнөх дээд амжилтаас 20%-аар ихэсгэсэн байна. Xtera, KDDI Research гэх холбооны 2компанитай хамтран ажилласан ба судалгааны багийг доктор Lidia Galdino (Лондонгийн их сургуулийн электроник цахилгаан инженерийн тэнхим ) ахалсан бөгөөд мэдээлэл дамжуулах хурдыг секундэд 178 терабит болгосон. Энэхүү хурдаар нь Netflix–ийн видео санг 1 секундээс ч бага хугацаанд татах боломжтой. Энэхүү амжилт нь одоогийн байдлаар дэлхий дээр тархсан байгаа ямар ч сүлжээний системээс 2 дахин их чадалтай ба одоо ашигладаг оптик дамжууллаас илүү өргөн гэрлийн муж ба долгионы уртыг ашиглажээ. Одоогийн сүлжээний бүтэц нь 4.5THz –ийн хязгаарлагдмал зурвасын өргөнийг ашиглаж байгаа бөгөөд харин судлаачид 16.8THz-ийн зурвасын өргөнийг ашиглажээ. Судлаачид энэхүү ажилдаа илүү өргөн зурвасаар дохио дамжуулахдаа өөр өөр өсгөлтийн технологиуд(дохио өсгөх) хослуулсан ба геометрийн хэлбэржүүлэлтийн аргыг хөгжүүлэх замаар мэлээлэл дамжууалах хурдыг ахиулсан байна. Энэхүү аргын давуу тал нь одоо байгаа систем дээр 40-100км зайд байрладаг өсгөгчийг шинэчлэх замаар ашиглах боломжтой. (Өсгөгчийг шинэчлэхэд 16000 фунт стерлинг ба суурин газар оптик утас суурилуулахад нэг км-т 450000 фунт стерлинг болно.) Энэхүү хурдны тусламжтайгаар хамгийн анхны хар нүхний зургийг цаг хүрэхгүй хугацаанд татаж авах боломжтой юм. Энэхүү зургийг хагас тонн хатуу дискэн дээр хадгалан онгоцоор зөөвөрлөж байсан. Мөн энэхүү хурд нь Америкийн математикч Клод Шенноны олж тогтоосон өгөгдөл дамжуулах онолын хязгаарт тун дөхөж очсон байна. 
 Dr.Lidia Galdino Лондонгийн их сургуулийн багш , хатан хааны академийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Galdino хэлэхдээ орчин үеийн үүлэн мэдээллийн төвүүд харилцан холболт хийхдээ 35 терабит хүртэл өгөгдөл дамжуулах боломжтой бол бидний ажиллаж буй энэхүү шинэ арга нь одоо байгаа дэд бүтцийг мөн оптик шилэн холболтын зурвасын өргөнийг илүү үр ашигтайгаар ашиглах боломжийг өгч байна гэж хэлсэн байна. Covid-19 цар тахалтай холбоотойгоор өргөн зурвасын үйлчилгээний эрэлт эрс нэмэгдэж өмнөх үетэй харьцуулахад интернэтийн урсгал 60%-иар өссөн байна. Урьд өмнө нь тохиолдож байгаагүй ийм нөхцөл байдлаас улбаалан өргөн зурвасын сүлжээний байдал илүү ноцтой болж байна. Түүнчлэн Dr.Galdino нэмж хэлэхдээ: Covid-19-ийн хямралаас үл хамааран интернэтийн урсгал сүүлийн 10 жилийн хугацаанд нэмэгдэж байсан ба энэ бүх өсөлт нь интернэтийн үнэ буурч байсантай холбоотой гэж тэрээр хэлсэн байна.]]></content:encoded>
BLUETOOTH ХОЛБОЛТ ТАНЫ МАРШРУТЫГ ХАКЕРУУДАД ''ЗАРНА''
<guid>14</guid>
Хэрэглэгчид Bluetooth холболтыг тэр бүр анзаардаггүй. Аюулгүй мэт үзэж байнгын асаалттай байлгах нь элбэг. Тэгвэл гар утас болон бусад цахилгаан төхөөрөмжийн Bluetooth холболтыг асаалттай байлгах нь хакеруудад халдлага хийх таатай нөхцөлийг бүрдүүлдэг болохыг мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулж ирсэн. Bluetooth холболтыг ашиглан бусдын мэдээлэлд нэвтрэх, утасны яриаг нь чагнахад илүү хялбар, эмзэг болгодог байна.Өөрөөр хэлбэл, хакерууд уг холболтын тусламжтайгаар дурын цахилгаан төхөөрөмжид халдаж, бүхий л мэдээлэлд нь нэвтрэхээс гадна төхөөрөмжийг удирдах боломжтой. Үүний нэг жишээ нь гар утас болон бусад төхөөрөмжийн өсгөгчийг удирдаж, гэнэт “аюултай” чимээ тоглуулдаг ба үүний үр дүнд тухайн төхөөрөмжийн эзэн хэсэг хугацаанд сонсох чадвараа алддаг байна. Үүнээс гадна уг холболтоор дамжуулан хакерууд бусдын дуудлага, мессежийг хянаж, илгээж буй мэдээллийг нь олзворлон, хэн нэгэн рүү өөрчилж илгээх замаар санхүүгийн залилан үйлддэг болохыг олонтаа дурджээ. Түүнчлэн Bluetooth холболтын тусламжтайгаар хакерууд хэрэглэгчдийн байршлыг хянаж, улмаар орох дуртай дэлгүүрүүдийн маршрутыг гаргаж авдаг ба уг мэдээллээ худалдаа, зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд зарах тохиолдол ч гарсаар байгаа юм. Техник технологийн дэвшлийг ашиглах хакерууд халдлага хийх арга замаа улам нарийн төвөгтэй болгосоор байгаа бөгөөд дохио өсгөгчийн тусламжтайгаар Bluetooth-д холбогдох радиусыг нэмэгдүүлэх болсон байна. Энэ төрлийн халдлага нь тухайн хүнд мэдэгдэхгүйгээр хэдхэн секундэд болж өнгөрөх ч төхөөрөмжид тусгай програм суулгаснаар үнэ цэнтэй мэдээлэл хулгайлах эсвэл устгах эрсдэлтэй юм. Германы кибер аюулгүй байдлын чиглэлээр үйлчилгээ эрхлэгч ERNW компани Android үйлдлийн системийн CVE-2020-0022 алдааны тусламжтайгаар хакерууд уг үйлдлийн системтэй дурын ухаалаг утасны Bluetooth-д холбогдох эрсдэлтэй болохыг олж тогтоосон байдаг. Дээрх алдааг Android 10 үйлдлийн систем засаж чадсан бөгөөд хэрэв 8, 9 үйлдлийн системийг ашиглаж байгаа бол яаралтай шинэчлэл хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн Bluetooth холболтыг ашиглаж дуусмагцаа унтрааж хэвшсэнээр луйварчдын хөнгөн олз болохоос сэргийлж чадах аж.
Academy.edu.mn
<guid>13</guid>
Academy.edu.mn - Улс Төрийн Боловсролын Академи нь 1993 онд хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг бэхжүүлэх, иргэний боловсрол олгох, судалгаа эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулсан Монгол Улсын ууган иргэний нийгмийн байгууллага юм.
Холбоо барих